Францад осолдсон А-320 онгоцны бүхээгийн дуу бичигч хар хайрцгийг олж Парис руу шинжлүүлэхээр илгээгээд байсан билээ. Уг хар хайрцагны мэдээллийг судлаж үзээд Марселийн прокурор Брис Робин хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийжээ. Түүний хэлж байгаагаар онгоц осолдохын өмнөх хэдэн минутанд ахмад нисэгч бүхээгт байгаагүй бөгөөд түүнийг бие засахаар бүхээгээс гарсны дараагаар II нисэгч бүхээгийн хаалгыг түгжсэн гэж үзэхээр байгаа ажээ. Учир нь уг дуу бичигчид бүхээгийн хаалга онгойх чимээ гарсны дараа удалгүй аваарын дохио дуугарч ахмад нисэгч олон дахин II нисэгчээс хаалга онгойлгохыг шаардаж байсан ч тэрбээр хариу хэлээгүй байна. Эндээс дүгнэхэд онгоцны II нисэгч нь санаатайгаар онгоцыг сөнөөсөн гэх үндэслэл байгаа аж. Ахмад нисэгч бүхээгээс гарснаас хойш онгоц осолдох хүртэл хяналтыг тэр гартаа авсан байжээ.
II нисэгч нь Германы иргэн 28 настай Андреас Любиц
II нисэгч нь Германы иргэн 28 настай Андреас Любиц гэгч байсан бөгөөд 2013 оны есдүгээр сараас хойш “Germanwings” авиа компанид ажиллаж байсан байна. Ахмад нисэгчийн олон удаагийн шаардлага болон хүмүүсийн орилолдох чимээнд хариу огт өгөөгүй II нисэгч онгоц осолдох сүүлчийн мөчид муухай орилсон дуу нь уг бичлэгт үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮