Нью-Йорк хотод үүрийн 07 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Манхаттен дүүргийн хоёрдугаар өргөн чөлөөнд байрших барилгад болсон дэлбэрэлтээр 19 хүн гэмтэж бэртсэн байна. Их доргилтын улмаас хоёр барилгад нуранги үүссэн хэмээн “BBC” агентлаг бичжээ. Ослын газарт аврах ангийнхнаас гадна 200 гаруй гал унтраагч ажиллаж байна. Учир нь рестарон байрладаг байсан байшин дэлбрэлтийн улмаас шатаж эхэлжээ. Одоогоор хэргийн шалтгааныг нарийн тогтоогоогүй байгаа ч ресторанд газ дэлбэрснээс үүссэн хэмээн таамаглаж байгаа юм. Нью-Йоркт хотын дарга Билл де Бласиогийн мэдээлснээр осолтой холбоотойгоор хүн сураггүй алга болсон болон хүний амь үрэгдсэн тохиолдол одоогоор гараагүй байна гэжээ. Гэхдээ нөхцөл байдал тогтворгүй байгааг анхааруулсан байна. Эрх баригчид ойр хавийн агаарын чанарт мөн зохих арга хэмжээг авна хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )