Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Солонгосын тал Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчилжээ. Эдгээр иргэдийг Өмнөд Солонгосын тагнуулч хэмээн сэжиглэж байгаа бөгөөд Хойд Солонгосын төрийн мэдлийн телевизээр мэдээлсэн бөгөөд тэднийг “жигшүүрт террористууд” хэмээн тодорхойлсон байна. Баривчлагдсан иргэд Ким Коок, Чой Чун Кил нар болох нь тогтоогдоод байгаа аж. Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба “CNN” агентлагт мэдээлэхдээ “Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны ажилчид баривчлагдсан гэх мэдээлэл ирээгүй байна. Олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа мэдээлэл худал” гэжээ. Хойд Солонгос тагнуул хийсэн, тус улсын хууль дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр өмнө нь АНУ болон Өмнөд Солонгосын хэд хэдэн иргэнийг баривчилж, заримд нь ял оноосон юм.
Сэтгэгдэл ( 0 )