“Germanwings” компанийн онгоцны II нисгэгч Андрес Любиц хоёр хар хайрцагт хийсэн дүн шинжилгээгээр осол гарах үеэр ганцаараа нисгэгчийн бүхээгт байсан нь тогтоогдсон билээ. Үүгээр ч барахгүй онгоцны ахмадыг оруулахгүйн тулд хаалгыг санаатайгаар түгжсэн байжээ. 150 хүний аминд хүрсэн аймшигт ослын гол буруутан болох II нисгэгч Андрес Любиц нь зургаан жилийн өмнө сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байжээ. Тэрээр гуравдугаар сарын эхээр хоёр ч удаа эмнэлэгт очиж үзүүлсэн бөгөөд энэ тухайгаа нууцалж байсан бөгөөд ажил олгогчид үүнийг мэдээгүй аж. Мөн Любиц нь Катрин Гольдах гэх багш бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч осол гарахаас хоёр долоо хоногийн өмнө салсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )