Британийн Агаарын цэргийн хүчин гуравдугаар сарын 19-нд томоохон агаарын сургуулилт нууцаар хийжээ. Ийнхүү агаарын сургуулилт хийх болсон нь Оросын цэргийн онгоцууд олон улсын агаарын орон зайд үзэгдэх болсонтой холбоотой гэж Сандэй Таймс мэдээлжээ. Энэ сургуулилтад гуч гаруй цэргийн онгоц тэр дундаа Typhoon төрлийн сөнөөгч болон Tornado бөмбөгдөгч оролцсон байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хатан хааны агаарын цэргийн хүчний штабын дарга асан Майкл Грейдон Их Британийн цэрэг агаарын хүчин сөргөлдөгчийг хангалттай сөрөх чадваргүй хэмээж байсан юм. Сандэй Таймсын мэдээлснээр энэ сургуулилт нь үй олноор халдан довтлох бэлтгэл боловсруулах, агаарын тулааны дадал суулгах цуврал дасгалуудын эхлэл байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )