Арван таван сард 24 онгоцны осол

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Техник технологийн дэвшлийн нүүр царай, хүн төрөлхтний шилдэг нээлтүүдийн нэг болох нисэх онгоц бүтээгдсэнээс хойш онгоцны сүйрлээр маш олон хүн амиа алдлаа. Өнөөдөр гэхэд л Германд онгоцоор зорчиж яваад санамсаргүй амиа алдсан 150 хүний дурсгалыг хүндэтгэн гашуудаж байна. 

 1785 оны 6-р сарын 15-нд Францад дэлхийн хамгийн анхны онгоцны осол болж, түүнийг зохион бүтээсэн Розера  Баллоон болон эзэмшигч Пиерр Роман нар амь үрэгдсэн юм. Түүнээс хойш жил ирэх тусам энэ тоо нэмэгдсээр байна. Өмнөх зуунд гал тэрэгний осол толгой цохидог байсан бол энэ зуунд агаарын хөлгүүд хүний амь насыг үй олноор нь авч одож байна.

Сүүлийн жил гаруйн хугацаанд олон нийтийг цочроосон, олон хүний амь насыг авч одсон 24 осол гарчээ. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сараас өнөөдөр хүртэлх 15 сарын хугацаанд зорчигч тээврийн онгоцны томоохон 24 осол болж, нийт 1187 хүн амь үрэгджээ. Гайхмаар нь энэ тийм ч их тоо биш бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн бага тоо гэвэл итгэх үү? Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээллээс харахад жилд дунджаар 4,4 сая нислэгт нэг осол гардаг байна. Ийнхүү онгоцны ослоор нас барагсдын тоо өсөх чиглэлтэй байдаг нь нисэхийн салбар улам хүрээгээ тэлж байгаа, түүгээр зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг юм байна.

Хамгийн сүүлийн дуулиант ослууд

2014 оны нэгдүгээр сараас хойш жилийн гаруйн хугацаанд 24 харамсалтай осол боллоо. Энэ хугацаанд 1187 хүн амь үрэгджээ.

- 2015.03.24. Испанаас Герман руу нисч явсан “Germanwings 9525” онгоц Францад осолдсон. Амь үрэгдсэн хүний тоо 150.

- 2015.02.04. “Transasia aireways 235” онгоц Тайпей хотоос Кинмэнийи арал руу нисч яваад Кийлун голд осолдсон. 43 хүн амь үрэгдэж, 15 хүн амьд гарсан.

- 2014.12.28. “Airasia 8501”. Индонезаас Сингапур руу нисч яваад Ява мөрөнд унасан. 162 хүн амиа алдсан.

- 2014.08.10. “Sephan airlines  5915”. Ираны Тегеран хотоос Табас руу нисч яваад Тегеранд иргэдийн орон сууц дээр унасан. 39 хүн нас барлаа.

- 2014.07.24. “Air Algerie 5017”. Баруун Африкаас Алжир руу нисч яваад Малид осолдсон.116 хүн нас барсан.

- 2014. 07.23. “Transasia airways 222”. Тайванд орон нутгийн нислэг хийж явсан онгоц Магонг хотод унасан. Иргэдийн орон сууц  унаж 48 хүн амь үрэгдлээ.

- 2014.03.08. “Мalaysia Airline 370” онгоц Малайзаас Бээжийн хүртэл нисч байсан ч Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон. Нийт 239 хүн ор сураггүй болж, тэднийг нас барсан тооцоод байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top