Гвинейд 7.7 магнитудын газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 31

Номхон далайн Папау-Шинэ Гвиней улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, 10 гаруй байшинг нураасан гэж албаныхан мэдээлэв. Газар хөдлөлтийн чичирхийлэл таван минутын турш үргэлжилж, Рабаул хотын эрэг дагуу хагас метр өндөр цунамийн давалгаа үүссэн гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлж, гамшгийн бүс рүү аврагчид болон яаралтай тусламжийг илгээсэн байна. Газар хөдлөлтийн голомт Рабаул хотын ойролцоо 33 км-ийн гүнд болсныг АНУ-ын геологийн судалгааны төвөөс тооцоолж гаргажээ. Тус судалгааны төвөөс Папау-Шинэ Гвинейн улсад 1-3 метрийн өндөр цунами давалгаа үүсч болзошгүйг сануулсан байна. “ОХУ-ын хойд хэсгийн нутгуудад газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас 0.3 метр орчим давалгаа үүссэн” гэж “Орт 1” телевизээр дамжуулсан байна. Мөн Хятадын зүүн хэсэг 5.7 магнитудын газар хөдлөлт болжээ. Хохиролын хэмжээг одоогоор тооцоогүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top