Чили улсад сүүлийн 80 жил болоогүй их үерийн гамшиг нүүрлэжээ. Долоо хоногийн өмнө орсон борооны улмаас Чилийн хойд хэсгийн Атакама цөлийн бүс нутаг үерт нэрвэгджээ. Үерийн гамшигт 11 мянган хүн өртөж, 17 хүн амь үрэгдэж, 20 хүн ор сураггүй болсон байна. Мөн 4500 гаруй хүнийг түр хорогдох байруудад нүүлгэн шилжүүлжээ. Чилийн дотоод хэргийн сайд Родриго Пенайлиллогийн мэдээлснээр үерт нэрвэгдсэн хот, тосгод бүхэлдээ ундны усны гачигдалд орсон аж.
Сэтгэгдэл ( 0 )