Барьцаалагдсан прокурор амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Туркийн нийслэл Истанбул хотын шүүхийн танхимд зэвсэглэсэн хоёр этгээд прокурор барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаа нарыг очиход гэмт этгээдүүд гал нээжээ. Буудалцааны үеэр барьцаалагдсан прокурор Мехмет Селим Кираз шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч амиа алджээ. Цагдаа нар гэмт этгээдүүдтэй хэлэлцээр хийхийн тулд зургаан цаг зарцуулж, улмаар шүүх танхим руу нэвтэрч, тэднийг устгасан гэв. Гэмт этгээдүүд ийнхүү прокурор барьцаалах болсон шалтгаанаа Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр амиа алдсан Беркин Элван хүүгийн буруутан гэгдээд буй дөрвөн цагдаагийн ажилтны нэр болон гадаад төрхийг илчлэхийг шаардсан аж. 14 настай Беркин Элван хүү 2013 онд Истанбул хотноо болсон жагсаалын үеэр амиа алджээ. Энэхүү хэргийг амиа алдсан прокурор шалгаж байсан юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мал(88.226.106.194) 2015 оны 04 сарын 02

Туркын нийслэл Стамбул биш Анкара юмсан.Бас СТАМБУЛ гэж бичдэг юм сэтгүүлч гуай...

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 04 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top