150 зорчигчын хамт осолдсон Германы “Germanwings” онгоцыг эзэмшдэг “Lufthansa” авиа компани 300 сая ам.долларын нөхөн төлбөр гаргахаа мэдэгдлээ. Энэхүү мөнгийг зорчигч хариуцах бодлого болон онгоцны даатгалаас гаргаж байгаа хэмээн “Lufthansa”-ийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Осолдсон зорчигч бүрийн ар гэрийнхэнд олгох богино хугацааны нөхөн төлбөр 54250 ам.доллар болон урт хугацааны нөхөн төлбөр болох 157 мянган ам.долларын олговроос тусдаа төлбөр гэдгийг онцолжээ. Хэрвээ уг осолд онгоцны компани буруутай нь нотлогдвол нөхөн төлбөрийн хэмжээ өсөх боломжтой аж. Гэхдээ зорчигчийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөр тухайн хүний иргэншил болон бусад хүчин зүйлсээс хамааран өөр өөр байх аж. Тус компанийн мэдээлснээр бүтэн эд анги үлдэлгүй осолдсон онгоц 6.5 сая ам.долларын өртөгтэй байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Юу вэ? Шинэ А-320 нь 120 сая АМ долларын үнэтэй. Дэлхийн хамгийн том бас хамгийн үнэтэй онгоц А-380 бол 440 сая АМ долларт хүрнэ. Одоо иргэний нислэгт нисэж буй А-320 арай ч 6,5 сая доллар байхгүй байлгүй. Ийм хямдхан гэдэг худлаа байх аа.