Герман улсад байгалийн гамшигт үзэгдэл тохиож галт тэрэгний буудал болон гудамж талбай эмх замбараагүй байдалтай болжээ. Никлас хар салхи тус улсын баруунаас зүүн хэсгийн нутгийг хамарч их хэмжээний хохирол учруулжээ. Германы Нийдерзаксен болон Нордхайн Вестфален, Мекленбург мужуудад хүчтэй салхины улмаас ойрын зайны тээврийн хөдөлгөөн зогссон бол Бавари мужид мягмар гарагийн үдээс хойш холын зайн тээвэр бүр мөсөн зогссон байна.
Улс даяар цагдаагийн албан хаагчид болон онцгой байдлын албаныхан уртасгасан цагаар ажиллаж байгаа гэнэ. Хүчтэй салхины улмаас олон тооны байшин эвдэрч, ихээхэн хэмжээни мод үндсээрээ унаж цахилгааны шугам сүлжээ тасарсан байдалтай байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Бавари болон Заксен мужуудад цахилгаан тасарч олон мянган айл, албан байгууллага цахилгаангүй шөнийг өнгөрөөжээ.
Заксен мужид нэг хүн гэрийнхээ ойролцоо модонд цохиулж амиа алдсан бол Монтабаур хотын үйлчилгээний ажилтан 21, 23 настай хоёр залуу ажлын машинд явж байхад нь мод унаж амиа алдсан байна. Түүнчлэн Бавари мужид бас нэг хүн модонд дарагдаж амь эрсджээ.
Энэ удаагийн хүчтэй сахи өнгөрсөн жилийнхээс хүчтэй байсан гэж цаг уурчид мэдээлсэн байна. Никлас салхи уулархаг газарт 192 км цагийн хурдтай хэмжигдсэн бол нам доор газар 140 км цагийн хурдтай байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮