Өчигдөр Ирландын нийслэл Дублин хотноо Рянэйр компанийн Боинг-737 онгоц ослын буулт хийсэн байна. Онгоц нислэгийн зурвасаас хөөрөх үед онгоцны далавч хоёр хуваагдаж, онгоц дайвалзаж эхэлсэн аж. Иймээс онгоцны нисгэгч яаралтай эргэлт хийж ослын буулт хийжээ. Азаар онгоц амжилттай газардсан бөгөөд зорчигчид гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Зорчигчид өөрсдийн твиттер хуудаснаа “Бурхан минь л гэж бодогдсон. Зорчигчид бүгд шоконд орсон. Азаар бид газардаж чадсан”, “Бидний сууж явсан онгоц сүйрэх магадлалтай байсан. Саяхан болсон онгоцны осол ахиад болох нь л гэж айж байлаа” хэмээн бичицгээж байжээ. Ослын буулт хийсний дараа зорчигчдыг буулгаж яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж зорчигчдын эрүүл мэндийн байдлыг шалгасан аж. Онгоц Эдинбург хотоор дайрч Кротиа арлын Задар хотруу нисэхээр төлөвлөж байжээ. Рянэйр Эдинбургт онгоцоо сэлгэх байсан бөгөөд онгоцны нисгэгчийн хэлж буйгаар “Агаарт дөнгөж хөөрмөгц онгоцны сүүл, далавчийг ямар нэг юм шүргэх шиг болсон” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )