Курилийн арлын Агнуурын тэнгис дэх Камчаткийн эрэгт Оросын “Дальний Восток” хөлөг өчигдөр 20 цаг 30 минутад живж, 43 далайчин амиа алдсан тухай Оросын “Tass.ru” агентлагаас иш татан “lifenews.ru” мэдээллээ. Петропавловск-Камчатскийн далайн боомтын аврах албаны төлөөлөгч Артур Рец “Осол болсон шөнө 26 хөлөг байсан. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 106 далайчинг аварсан. Харамсалтай 43 далайчин амиа алдсан” гэж ярьжээ. Хөлөг ямар шалтгаанаар живсэн нь тодорхойгүй байна. Одоогоор 26 далайчин сураггүй байгаа бөгөөд тэднийг хайх ажиллагааг эхлүүлжээ. Амиа алдсан далайчдын ихэнх нь орос хүмүүс гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )