Кэмбрижийн сургуулийн хашаанаас 1300 шарил олджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 02

Кембрижийн их сургуулийн хашаан дороос дундад зууны үеиийн хүмүүсийн оршуулгын газрыг олсон тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Археологичдын нээсэн энэхүү олдворт 1300 гаруй хүний шарил хадгалагдаж байсан бөгөөд энэ нь Их Британийн хамгийн том шарилын олдвороор нэрлэгдэж байна. Кембрижийн их сургуулийн Археологи, хүн судлалын салбарын эрхлэгч Крейг Сесфорд археологичдын баг гурван жилийн өмнөөс малтлагыг эхлүүлсэн гэжээ. Түүний хэлснээр 1300 орчим шарил олж илрүүлсний 400-гынх нь араг яс бүтнээрээ байсан гэлээ. Их Британид дундад зууны үеийн асар том оршуулгын газар байгааг 20-р зуунд тогтоосон ч өнөөг хүртэл байршлыг нь тогтоон илрүүлж чадахгүй байсан аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮ө

0  |  0
Top