Халдлагын улмаас 149 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Кенийн нийслэл  Найроби хотноо байрлах “Garissa” их сургуульд хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл халдлага үйлдэж, 147 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь христийн шашинтай хүмүүс байсан гэж цагдаагийн газраас мэдэгдсэн  байна. Хэт даврагчид олон хүний аминд хүрсэн шалтгаанаа “Барууны шашин шүтэж, хайрладаг хүмүүс бидэнд хэрэгггүй” гэж тайлбарлажээ.

Тэд өчигдөр орон нутгийн цагаар 18 цагийн үед  барьцаалж, халдлага үйлджээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нар 13 цагийн дараа сургуулийн байрыг бүрэн чөлөөлж, барьцаалагдсан хүмүүсийн сулласан байна. Цагдаа нар сургууль барьцаалсан хэт даврагчдыг устгажээ. Албаны мэдээгээр халдлагын үер сургуульд нийтдээ 800 гаруй хүн байсан гэнэ. Халдлагын үеэр 147 хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top