Испани улсаас Герман улсыг зорьж явсан Германы иргэний агаарын тээврийн А320 онгоц осолдож 150 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Онгоцны хар хайрцагны мэдээллээр бол онгоцны туслах нисгэгч санаатайгаар онгоцыг сүйрүүлсэн гэдэг нь тогтоогдоод байгаа. Шинжээчид болон эрлийн багийнхан ослын газарт ажиллаж онгоцны хоёр дахь хар хайрцгийг олсон байна.
Ирж буй мэдээллээр хоёр дахь хар хайрцагны бичлэгээр туслах нисгэгч Любицыг онгоцыг осолдуулсан гэдэг нь бүрэн батлагджээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хар хайрцагны бичлэгийг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа аж. .
Сэтгэгдэл ( 0 )