Нажиб Разакийн охины хуримын үеэр нисдэг тэрэг осолджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 05

Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийн охины хуримнаас буцаж явсан өндөр албаны хүмүүс нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ. Энэ осол Малайзын Куала Лумпур хотын ойролцоо болсон бөгөөд энэ үеэр зургаан хүн амь үрэгдсэнийг “Тheguardian” агентлаг мэдээлсэн байна.

Хохирогчдын дунд Малайзын ерөнхий сайдын зөвлөх, АНУ-д суух экс элчин сайдаар ажиллаж байсан  Жамалуддин Жаржис тэргүүтэй албаныхан зорчиж явжээ.

Малайзын дотоод хэргийн сайдын мэдээлснээр 2009-2012 оны хооронд АНУ-д элчин сайдаар сууж байсан Жамалуддин Жаржис нисдэг тэрэгний ослоор нас барсан гэжээ.

Ерөнхий сайд Нажиб Разак нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулах үүрэг өгчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top