Интерпол: 147 оюутанг хөнөөсөн алан хядагчийн толгойг 215 мянган доллараар үнэлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 06

Кени улс уй гашууд автагдаж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Кенийн зүүн хойд хэсгийн Гарисса хотын их сургуулийн коллежийн кампуст халдаж, 147 оюутан амт насаа алдсан. АК-47 буугаар зэвсэглэсэн багтай дөрвөн дайчин кампуст гал нээж, оюутнуудыг барьцаалсан юм. Халдлагын үеэр нас барсан 147 оюутнаас гадна 79 оюутан шархадсан бөгөөд ес нь маш хүнд гэмтжээ. 

Харин энэ хэрэгт Аль-Шабааб бүлэглэл хариуцлага хүлээж байгаа бөгөөд Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата улс орондоо гурван өдрийн гашуудал зарлаж, хэт даврагчдын эсрэг хатуухан тэмцэнэ гэж мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр халдлага үйлдсэн долоон хүнийг ажиллагааны үеэр хороож, 50 хүнийг баривчлан байцааж байгаа гэнэ. Энэ халдлагын гол буруутанг Гарисса хотын их сургуулийн захирлаар ажиллаж байсан Мохаммед Куно гэгчийг буруутган түүнийг барьсан хүнд 215 мянган ам.долларын шагнал амлаад байна.

1998 онд Аль-Кайда бүлэглэл Найроби дахь АНУ-ыэн элчин сайдын яамд бөмбөг дэлбэлж, 200 гаруй хүнийг хөнөөж байсан түүх бий. Кени улс 2011 оны аравдугаар сард Сомалид цэргээ оруулж, исламын хэт даврагчдын эсрэг тэмцэж эхэлснээс аль-Шабааб бүлэглэлийн халдлага дайралтанд өртөх болсон юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
um manii bodni hum(182.160.34.246) 2015 оны 04 сарын 06

yasan aimar uym be araatnuud bn ene laliinhan

0  |  0
Zochin(202.179.12.6) 2015 оны 04 сарын 06

Burxan mini,yamar zerleg Xun gej im bdag bna,ene xorvo ch ulam xetsu bolj bna

0  |  0
Top