Өнгөрсөн Бямба гарагийн 19 цагт Хятадын Гуйжоу мужид зорчигч тээврийн автобус гол руу унаж, 21 хүн амиа алдсан талаар “Сяньхуа" агентлаг мэдээллээ. Энэхүү ослын улмаас 14 хүн нас барж, дөрвен хүн шархадсан гэж мэдээлж байсан. Гэвч осолдсон хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч хүндээр гэмтэж бэртсэн байсан нь шархаа даалгүй амиа алдсан байна. Уулархаг замаар явж байсан автобусны жолооч удирдлагаа алдсанаас Бизе хошуун дахь гол руу унасан байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тайлбарлахдаа осол гарсан зам нь том оврын техник явахад зориулагдаагүй байхад автобус зөрчсөн хэмээн мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )