Химийн үйлдвэр дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Өчигдөр орой Хятадын Фүжиан мужийн Занзоу хотод байрлах химийн үйлдвэр дэлбэрч, гурван хүн бэртжээ. Энэ үйлдвэрт жил найман сарын өмнө ч гэсэн томоохон хэмжээний осол гарч байсан юм. Синхуа агентлагийн мэдээлж буйгаар өчигдөр орой орон нутгийн цагаар 18.56 цагийн үед үйлдвэр дэлбэрчээ. Улмаар гал гарч, 430 гаруй гал унтраагчид шуурхай ажилласны дүнд галыг унтрааж чадсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top