Жеки Чан 61 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

Өнөөдөр Хятадын нэрт жүжигчин Жеки Чан мэндэлжээ. Тэрбээр 61 нас хүрч байгаа юм. Жүжигчин эр төрсөн өдрийнхөө арга хэмжээнд зориулан Бээжин хотноо “Хүн бүхэн хайрлуулах эрхтэй” гэх уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтод Хятад, Япон, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцох юм. Тэрбээр энэхүү тоглолтоос олсон бүх мөнгөө иргэний дайн болон хэт даврагчдын золиос болоод буй Сири, Иракийн хүүхдүүдэд хандивлаж, жаргалтай нэг өдрийг бэлэглэхээр төлөвлөж байгаа аж.

Жеки өчигдөр блогтоо “Амьдрал надад хайртай учир нэг нас бэлэглэж байна. Би энэ өдрийг зүгээр л нэг байлгахыг хүсэхгүй байна” гэж бичжээ. Мөн шоронгоос суллагдаад удаагүй байгаа Жейси твиттертээ “Аавдаа хайртай шүү. Гомдоосон бол уучлаарай. Хүү нь дахин урмыг нь хугалахгүй” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

2022 оны өвлийн олимп зохион байгуулах эрхийг Бээжин авбал Жеки олимпийн сүлд дууг дуулах билээ. Тэрбээр өнөөдөр болох төрсөн өдрийнхөө үеэр “Өвөл, цас” гэх дуугаа дуулахаар төлөвлөсөн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Луа Шань “CCTV”-д ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top