Iphone 3D технологийг нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Iphone үйлдвэрлэгч "Аррlе" компани хэдэн мянган ам.долларын үнэтэй 3D буюу гурван хэмжээст багажийг хямд үнээр нийтийн хэрэглээнд нийлүүлэв. Цахим сүлжээтэй холбогддог интернет утасны шинэхэн үйлчилгээ нь хүний нүүр царайнаас эхлээд байшин барилгыг хүртэл компьютерийн 3D загварчлалаар харуулах бөгөөд буулгасан дүрсийг 3D хэвлэгчээр хэвлэж болох гэнэ.

Мэдээллийн технологичдын дунд Trimensional гэгдсэн уг үйлчилгээг АНУ-ын Жоржия мужийн Технологийн хүрээлэнгийн компьютерийн мэргэжилтэн Грант Шиндлер бүтээсэн байна. Хэдийгээр мэргэжлийн түвшинд сайтар нарийвчлалтай гаргаж чадахгүй ч гурван хэмжээст зургийн биет буюу товгор, гүдгэр шинжийг хангалттай сайн харуулна гэж тэрбээр бүтээлээ үнэлжээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top