Тайланд, Камбожийн мөргөлдөөн дайны хэмжээнд очлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Эртний  сүмийн эзэмшлийн маргаанаас үүдсэн Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөнд дахин нэг таи цэрэг амиа алджээ. Байдал даамжирсан тул Камбожийн эрх баригчид НҮБ-аас асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Хоёр улсын хилийн зөрчил зэвсэгт мөргөлдөөн болон даамжирснаас хойших 12 хоногт 18 хүн нас бараад байгаа юм. Зэвсэгт мөргөлдөөнөөс болж хил орчмын хэдэн зуун мянган энгийн иргэн гэр орноосоо дайжаад байна. НҮБ одоогоор Камбожийн хүсэлтэд хариу өгөөгүй аж.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top