Далайн дээрэмчдэд 439 жилийн ял өгчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

 

2009 онд загас агнуурын завь руу халдсан хэргээр баригдсан Сомалийн далайн хоёр дээрэмчинд 439 жил хорих ял өгчээ. Тэд төрийн мэдлийн ачааны хөлгийг багийн 36 гишүүний хамт 47 хоногийн турш барьцаалсан гэх хэргээр Мадридын гянданд хорьж байсан юм. Испанийн шүүх тэднийг террорист ажиллагаа үйлдэхийг завдсан, дээрэмдсэн, барьцаалсан, галт зэвсэг ашигласан зэрэг нийт 36 зүйл ангиар гэм буруутай гэж үзэн дээрх ялыг оноосон байна.

 

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top