Хойд Солонгос хоригдлуудаа боолын хэмжээнд байлгадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05


 Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнэсти интернэшнл” байгууллагаас хойд Солонгосын эрх баригчид хорих газруудаа томруулж  байгаа талаар мэдээлжээ.  Одоогийн байдлаар Умард Солонгосын албадан хөдөлмөрлөх газарт 200 мянган хоригдол хоригдож байгаа аж.  Гэрчүүдийн мэдээлснээр улс төрийн хэргээр орсон хоригдлуудыг тарчлаан зовоож, боолын хэмжээнд байлгадаг төдийгүй оргохыг оролдсон хоригдлыг олны өмнө цаазалдаг талаар ярьжээ.  Судалгаа хийсэн байгууллагын дүгнэлтээр Албадан хөдөлмөр хийлгэх хорих газрыг тэлэх болсон нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир хүүдээ залгамж халаагаа өгснөөр улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс болгоомжлон ийм арга хэмжээ авч байгаа гэж үзэж байгаа юм байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top