“Sony” корпорацийн мэдээллийг хакерууд хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06


 

"Плейстейшн Нетворк" интернет сүлжээг ашигладаг 77 үйлчлүүлэгчийнх нь хувийн мэдээллийг хакерууд хулгайлсан болохыг Японы "Sony" корпорацийн удирдлага албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ хакерууд тэдгээр үйлчлүүлэгчдийн зээлийн картыг одоогоор ашиглаж чадаагүй болохыг тус компанийн ажилтнууд батлан хэлсэн байна. Энэ тухай "Sony" корпорацийн удирдлага АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын эрчим хүч, худалдааны асуудал хариуцсан хорооны асуулгад хариулахдаа мэдэгдсэн тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Хакерууд мөн Калифорни муж улсад үйл ажиллагаа явуулдаг "Sony" -гийн салбар болох интернет тоглоом үйлдвэрлэдэг "Сони онлайн интертайнмент" компанийн системд нэвтэрсэн байна. Тэд тус компанийн 24,6 сая орчим үйлчлүүлэгчийн нэр, электрон болон шуудангийн хаяг, утасны дугаарыг хулгайлсан байж магадгүй байна. Үүнтэй холбогдуулан "Сони онлайн интертайнмент" компани үйл ажиллагаагаа зогсоожээ.Гэхдээ үйлчлүүлэгчдийн зээлийн болон төлбөр тооцооны картын мэдээлэл хадгалагдаж байсан системд нэвтэрч чадаагүй болохыг "Sony" нэгтгэлийн удирдлагууд нотолж байна. Хакерууд зөвхөн 2007 оны хуучин системүүдийг эвджээ. Тэнд Европын үйлчлүүлэгчдийн 12,7 мянган ширхэг банкны картын талаарх мэдээлэл хадгалагдаж байсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top