Парист лалын соёл нэвтэрнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Парисын Луврын музейд 2012 онд лалын соёлын үзмэрийн танхим нээгдэх гэнэ. Уг танхимыг байгуулахад Азербайджан улс оролцож байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ танхимд лалын соёлын шилдэг бүтээлүүд, тухайлбал, хээ угалз болон зохиомжоороо дахин давтагдашгүй Азербайджаны хивс зэрэг үзмэрүүдийг тавих юм.

Луврын музейн захирал Анри Луаретт Баку хотноо айлчлах үеэрээ уг танхимыг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тэрбээр Луврын музейд хадгалагдаж буй дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүдийн цуглуулгаар Баку хотноо үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа тухай дурдсан байна. Анри Луаретт анх 2007 онд Азербайджанд очиж байсан бөгөөд Луврын музей, Азербайджан улстай хамтран ажиллах таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top