Хятадын нийслэл Бээжин хотын хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд 6 саяар өсч, 19 сая 612 мянга болсон тухай хотын эрх баригчид тус улсын хүн амын тооллогын урьдчилсан дүнд үндэслэн мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд Бээжингийн хүн ам жилд ойролцоогоор 3,8 хувиар өссөөр иржээ. Энэ үзүүлэлт нь үндсэндээ Хятадын бусад бүс нутгаас шилжин ирж тус хотод суурьшигчдын тоо өссөнтэй шууд холбоотой юм. Одоогийн байдлаар Бээжингийн гурван оршин суугч тутмын нэг нь шилжин ирсэн хүмүүс ажээ.
Хятадын хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр, тус улсын хүн ам нэг тэрбум 339 сая 724 мянга болсон байна. Бүх үндэстний зургадугаар хүн амын тооллогыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас явуулж эхэлсэн билээ. Үүний өмнө тус улс 1953, 1964, 1982, 1990 болон 2000 онуудад хүн амаа тоолжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )