Мэдрэмтгий дэлгэцийн тусламжтайгаар үйлчлүүлэгч нь өрөөгөө захиалдаг 40 өрөөтэй дээд зэрэглэлийн "Hi Matic" гэдэг буудал Франц улсад нээгджээ. Уг зочид буудал бүрэн автомат бөгөөд зочид тоон системээр өөрөө өөртөө үйлчилдэг байна. Зочид буудлын өрөөний захиалгыг интернетээр өгдөг бөгөөд нисэх онгоц, галт тэрэгний буудалд байдагтай адил мэдрэмтгий дэлгэцээр зочид буудалд бууснаа бүртгүүлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, үүдний хүлээн авагч байдаггүй гэсэн үг юм. Гэхдээ угаагч болон тогооч зэрэг үйлчилгээний ажилтнууд ажлын байрандаа хэвээр байна. "Hi Matic" зочид буудал нь Парисын аялал жуулчлалын дүүрэгт оршдог бөгөөд хажуухан талд нь Луврын музей, Парисын Эх дагинын сүм байдаг байна.Тус буудалд нэг хоноход 130 орчим евро төлөх ажээ.Зочид буудалд буухдаа гэрэл зураг бүхий биеийн байцаалт болон урьдчилан тооцоолоогүй зардал гарч болзошгүй тохиолдолд барьцаа болгон зээлийн карт болон бэлэн мөнгөтэй байх ёстой байна. Мөн гадаадын хэд хэдэн хэлээр ярьдаг үйлчлэгчид, үнэгүй сонинтой үүдний амрах өрөө болон цахилгаан шат зэрэг нь буудлын нэмэлт үйлчилгээнд багтдаг ажээ.
Эх сурвлж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )