Цуутай алан хядагч Осама бин Ладенийг устгаснаа үндэсний их баяр болгоод байгаа Америкчуудыг төлөөлж Ерөнхийлөгч Б.Обама "Аль-Кайда" бүлгийн толгойлогчийн алагдсан зургийг олон нийтэд ил гаргахгүй байх шийдвэрийг гаргажээ. Тэрээр "Бид Осама бин Ладенийг устгасан нь үнэн. Харин тусгай ажиллагааны талаар олон нийтэд ил тавих нь шинэ хүчирхийлэл болон ухуулгын хэрэгсэл болохоос болгоомжилж байна" хэмээн ярьжээ. Харин дэлхийн хэвлэлүүд Америкийн эрх баригчид Осама бин Ладеныг устгасан талаар тодорхой баримттай баталгаа гаргаж өгсөнгүй. Тэд зөвхөн ДНК шинжилгээ болон нүүрнийх нь төрхөөр устгасан хүн нь Осама бин Ладен 100 хувь мөн хэмээх мэдэгдэл өгөхөөс хэтэрсэнгүй гэж мэдээлж байна. Гэсэн ч сайтуудад Обамагийн үхлийн зургууд тавигдаад эхэлжээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )