БНСУ-ын экс Ерөнхийлөгч Ро Дэ У-д тус улсын эмч нар хагалгаа хийсэн байна. Мэс заслын явцад түүний баруун уушгинаас 6.6 см урттай зүү гаргаж авчээ. Хүчтэй ханиалгадаг гэх зовиуртай анх эмнэлэгт хандсан нь түүнийг хагалгаанд ороход хүргэсэн ажээ. Сонирхуулахад онош тодорхой бус үед тус улсын эмч нар хагалгаа хийх шийдвэр гаргасан бөгөөд харин түүний уушгинаас зүү авсанаас хойш экс ерөнхийлөгчийн бие илааршсан гэнэ. Өдгөө 78 настай Ро Дэ Угийн уушгинд зүү хэрхэн орсон шалтгаан тодорхойгүй үлджээ. Тэрээр 1988-1993 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )