Гаагийн Олон улсын эрүүгийн шүүх Ливийн өндөр тушаалын түшмэд, түүний дотор тус улсын удирдагч Муамар Каддафи болон түүний том хүү Сейф-уль-Ислам нарыг баривчлах шийдвэр гаргаж магадгуй байна.
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдааны үеэр Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Луис Морено-Окампо Ливийн байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ. Тэрбээр Ливийн удирдлагад байгаа хэд хэдэн хүнийг баривчлах зөвшөөрөл өгөхөд бэлэн байгаа тухай мэдэгдсэн байна. Баривчлах хүмүүсийн тоонд Ливийн удирдагч Муамар Каддафи болон түүний том хүү Сейф-уль-Ислам оржээ. Эцэг нь түүнийг өөрийг нь ирээдүйд залгамжлах хүн гэж үздэг байна. Түүнээс гадна Их Британи руу зугтан гарсан тус улсын гадаад хэргийн сайд асан Муса Куса болон Ливийн аюулгүй байдлын албаны тэргүүн асан Абу Зейд Омар Дурдах нарыг баривчилж магадгүй байна. Түүнийг Тунист нуугдаж байгаа гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвлж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )