Италийн ”секс” ерөнхий сайд халаагаа өгнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

   

Хүүхэмсгээрээ алдартай Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони улс төрд өөрийг нь залгамжлах хүнийг зарлалаа. Өдгөө 75 настай тэрээр Италийн үндэсний телевизээр Лхагва гарагийн орой оролцсон нэвтрүүлэгийн үеэр “Бүрэн эрхийнхээ хугацааг дуусах үед дахин нэрээ дэвшүүлэх эсэхээ шийднэ. Барууны төв үзэлтнүүд Ерөнхий сайдад миний нэрийг дэвшүүлэх эсэхийг харъя, хэрвээ тэд зөвшөөрвөл би Засгийн газрын тэргүүний албаа орхихгүй, хэрвээ сонгогчдын итгэлийг хүлээж чадах өөр хүмүүсийг тухайлбал, Тремонтиг дэвшүүлбэл Засгийн газрыг удирдах боломжийг бусдад олгоход бэлэн байна" гэж Берлускони хэлжээ. 63 настай Жулио Тремонти одоогийн засгийн газрын санхүү эдийн засгийн сайд юм.

З.Марал Zindaa.mn



 

           

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top