АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүү нь хуримаа хийсэн Уэльсийн хунтайж Чарльзад баяр хүргээд, энэ оны тавдугаар сард Их Британид төрийн айлчлал хийх бодолтой буйгаа нотлов. АНУ-ын Ерөнхийлөгч Францад айлчилж, “Их-8”-ийн уулзалтад оролцохын сацуу Ирланд, Их Британи, Польшид айлчлах юм.
“Ерөнхийлөгч АНУ, Нэгдсэн Вант Улс хоорондын эвслийг бэхжүүлэх бодолтой буйгаа нотлохын тулд лхагва гарагт Цагаан ордонд хунтайжийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Британийн зэвсэгт хүчин Афганистан болон Ливи дэх ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан учир эрхэмсэг хунтайжид талархал илэрхийлэв. Тэрчлэн экологийн асуудлууд, тухайлбал, ой мод багасаж байгаатай тэмцэж, хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаад нь хунтайжид Ерөнхийлөгч талархсан байна. Ерөнхийлөгч хүү Уильям нь хуримаа хийсэнд хунтайж Чарльзад баяр хүргээд, залуу хосод хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байгааг уламжлахыг хүслээ” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Уулзалт хаалттай болсон бөгөөд үүнээс өөр мэдээлэл гараагүй байна. Обама тавдугаар сард Их Британид төрийн айлчлал хийх гэж буйгаа нотолсныг хэвлэлийн алба тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )