Сонгуулийн системийг, тэрчлэн орон нутгийн хэдэн зуун сонгууль, тухайлбал, Шотланд, Уэльс болон Умард Ирландын парламентын сонгуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт Их Британид болно. 1975 оноос хойш анх удаа сонгогчид одоогийн сонгуулийн мажоритар системээс сонгуулийн өөр системд шилжихийг хүсч байгаа эсэхээ илэрхийлэх юм. Санал хураалттай зэрэгцэн Англид орон нутгийн эрх баригчдыг сонгох сонгууль 279 тойрог болох бол, таван хот захирагчаа сонгоно. Английн Лестер хот анх удаа хотын даргаа сонгох гэж байна. Одоо Британийн парламентын төлөөлөгчдийн танхимын депутатуудыг тойрог бүрт хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялдаг мажоритар системээр сонгодог юм. Пүрэв гарагт болсон санал хураалтаар сонгогчид нэр дэвшигчдийн нэрсээс хэнийг илүүд үзэж буйгаа тэмдэглэж, тойрогт 50-иас доошгүй хувийн санал авсан нэр дэвшигч ялдаг сонгуулийн системд шилжих эсэхийг шийдэх ажээ. Хэрвээ нэг ч нэр дэвшигч 50-иас доошгүй хувийн санал авч чадахгүй бол нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах хүртэл сонгуулийг ахин дахин явуулах юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )