М.Каддафийн мөнгөөр сөрөг хүчнийхнийг нь санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Сангийн сайд Ливийн удирдагч М.Каддафийн Америкийн дансанд байсан 34 тэрбум ам.долларыг битүүмжилсэн талаар мэдэгдсэн билээ. Харин уржигдар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дээрх мөнгөнөөс Ливийн сөрөг хүчнийхнийг санхүүжүүлнэ гэжээ. Үүний хариуд Ливийн гадаад харилцаа, олон улсын асуудал хариуцсан Ардын хорооны Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Х.Каям мэдэгдэл хийв. Тэрбээр “Гадаадын дансанд битүүмжилсэн М.Каддафийн мөнгөнөөс босогчдыг санхүүжүүлэх нь хууль бус ажиллагаа. Энэ нь задгай тэнгист дээрэм хийсэнтэй адил утга юм. Босогчид бол хууль эрх зүйн этгээд биш. Тэд тусгаар тогтносон улс биш. Тиймээс энэ нь хууль бус ажиллагаа болно" гэв. Дашрамд дурдахад, Ром хотноо урьд нь Ливийн асуудлаар болсон хурлын үеэр Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе Ливийн сөрөг хүчнийхнийг М.Каддафийн битүүмжилсэн мөнгөнөөс санхүүжүүлэх санал анх тавьж байжээ.        

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top