Хятад улс үймээн самуунаас айж, интернэт дэх хяналтаа чангатгалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Арабын орнуудад жагсаал цуглаан, үймээн самуун улам бүр нэмэгдсээр байна. Эрх баригчдын эсрэг тэмцэгчид интернет ашиглан мэдээлэл түгээснээр хувьсгалаа амжилттай болгож байна. Тиймээс Хятад улсад энэ байдал давтагдахаас сэргийлэн эрх баригчид нь дэлхийн интернет сүлжээн дэх хяналтаа чангатгажээ. БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн санаачилгаар Интернетийн салбарт хяналт, удирдлагыг тогтоох төв байгууллага гээчийг Хятадын эрх баригчид бий болгожээ. Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 457 саяд, блогчдын тоо 100 саяд хүрсэн аж. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр хяналт тогтоох дээрх байгууллага нь интернетэд тавигдсан мэдээлэлд хяналт тавьж, хэрэглэгчид түүнийг уншиж болох эсэхэд зөвшөөрөл олгох, интернетийг зөвхөн улсын эрх ашигт нийцсэн ухуулга сурталчилгааны зориулалтаар ашиглахыг шаардах гэнэ. Үүний зэрэгцээ тус байгууллага нь шаардлагатай гэж үзвэл сүлжээг хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй аж.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top