Гүнжийн малгай жорлонгийн суултуур санагдуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

"Зууны хурим" хэмээн нэрлэгдсэн Их Британийн ханхүү Уильям, Кейт Миддлтоны цуутай хуримын зочид хэдэн сарын өмнөөс энэ ёслолд юу өмсөхөө сайтар бодож, тооцсон л баймаар. Гэтэл загвараа зохион бүтээлгэхдээ эрүүл ухаантай байсан нь эргэлзээтэй санагдахаар гаж гаж хувцаслагчид олон байсан гэнэ. Тухайлбал Хатан хаан Елизавета II-ийн ач охин, Йоркийн гүнж Беатрисийн малгай дээрх чимэг олныг бүр гайхшруулж орхижээ. Интернетийн хошин шогчид Беатрисийн толгой дээрх үл ойлгогдох сүрлэг зүйлийг муурны үүр, 00-ийн суултуур хүртэл болгож "урласан байна.  Мөн ханхүүг сүйт бүсгүйгээ олны нүдний өмнө үнсэхэд ойролцоо зогссон гурван настай Грейс ван Кастем охин чихээ дарсан нь хуримын ёслолын үеэрх хамгийн хөгжилтэй явдлуудын нэгд тооцогдож байна. Энэ мэтчилэн "Зууны хурим "-ыг тойрсон хөгжилтэй явдлууд олон сонсогдож байгаа аж.  

А.Туяа. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top