Хэдхэн хоногийн өмнө амаржсан алдарт дуучин Мэрайя Кэри твиттертээ нэгэн тааварт уралдаан зарлажээ. Энэ нь хүү, охин хоёртоо ямар нэр өгснөө таалгах явдал байв. Хүүхдүүдийнхээ нэрийг таахад амар байлгахын тулд хоёулаа М үсгээр эхэлсэн гэдгийг хэлж өгчээ. Гэвч тааварт оролцогчид хүүхдүүдийн нэрийг тааж чадаагүй байна. Кэри хүүдээ Мороккан Скотт Кэннон гэж нэр өгсөн бол, охиноо Монро Кэннон гэж нэрлэсэн ажээ. Хүүдээ Нью-Йорк дахь дуртай гудамжныхаа нэрийг өгсөн бол, охиндоо кино урлагийн домог болсон Мэрилин Монрогийн овгийг хайрласан байна.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )