Жастин Бибер рүү өндөг шидсэн фэн нь баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

Бяцхан од Жастин Бибер Австралийн Сидней хотод хийсэн аялан тоглолтынхоо үеэр таагүй явдалтай учирчээ. Уг нь тайзан дээр дуулж, алга ташилтаар шагнуулж зогсдог Бибер өндгөөр нүүлгүүлж, өндөгнөөс бултах гэж хэрэндээ сандарсан байна. Түүний хувьд яг л хар дарсан зүүд шиг  байсан гэнэ. Үүнийхээ дараа дуучин хөвгүүн  “Өндөг шидсэн хүмүүс миний мэргэжлийн нэр хүндэд халдаж, сэтгэл санааны хохирол учруулсан" гэсэн өргөдлийг гаргасан байна. Хэргийн гол буруутан 17 настай Бонди хэмээх залуу болохыг цагдаа нар тогтоожээ. Бонди Биберийг өндгөөр шидсэн "гавьяа"-гаа “facebook”-тээ ихэд бахархалтайгаар бичсэн нь цагдаа нарт баригдах сэжүүр болсон аж. Тэрээр  Биберийг сэтгэл санааны хохиролд оруулсныхаа хариуг мөдхөн шүүхийн танхимд хүртэх гэнэ.

А.Туяа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top