Өдгөө 52 настай гэхэд тун сайхан харагддаг хамгийн зартай, өөртөө итгэлтэй оддын нэг дуучин Мадонна загварын ертөнцийн "Оскар" хэмээгдэж жил бүр Нью-Йоркийн музейд зохиогддог загварын ертөнцийн үдэшлэгийн үеэр олныг алмайруулсан мэдэгдэл хийжээ. Тэрээр гэнэтхэн "Би өөрийгөө тарган гэж боддог"гэж хэлсэн байна. Мадонна энэ үгийг тоглож хэлсэн үү, үнэнээсээ хэлсэн үү гэдгийг хэн ч мэдэлгүй үлджээ. Гэхдээ түүний энэ үг хэдэн сарын өмнө фитнессийн багш Трейси Андерсоноос гэрээгээ дуулиантай цуцалсан явдлыг нэхэн сануулсан байна. Трейсигийн бэлтгэл, дасгалгүйгээр Мадонна өөрийгөө таргалсан мэт боддог болчихсон байж мэдэх л юм.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )