Манай оронд арваад жилийн өмнө Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал ирэхдээ Чингис хааны тухай киног 30 сая ам.доллараар бүтээж өөрөө гол дүрд нь тоглоно хэмээн сайхан амлаад буцсан. Харин Сигал кино бүтээхээ больж хариуд нь манай хүргэн болсон. Тухайн үед кинонд нь тоглочих санаатай бие хаа, царай зүсээ шалгуулж манай загвар өмсөгч, мисс хүүхнүүд хэрэндээ л хичээсэн гэдэг. Гэвч Сигалийн сонголт орчуулагчаар нь ажиллаж байсан Эрдэнэтуяа байлаа. Цэнгээнт бүжгийн "хатан хаан" Эрдэнэтуяагийн хувьд UBS телевизийн хөтлөгч Э. Гантулгатай олон жил үерхэж байсан. Харамсалтай нь тэдний харьцаа "Холливудын зодоонч эрийн эзэрхийллээр төгсгөл болсон" билээ. Харин саяхнаас хүргэн хүү нүүр улайлгам хэл ам тарьж, нарийн бичгийн даргаараа ажиллаж байсан вьетнам хүүхнийг хүчиндсэн хэргээр Америкийн шүүхэд дуудагдан нэлээн олон жилийн ял сонсож магадгүй болоод байна. Америкийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар түүнд хүчиндүүлсэн гэх вьетнам бүсгүй нь Стивен Сигалаас их хэмжээний бэлэн мөнгө салгахын тулд уг хэргийг үүсгэсэн гэнэ. Харин энэ их хэл ам өрнөж байх хугацаанд хүргэн маань монгол эхнэр Эрдэнэтуяадаа маш их анхаарал тавьж, хүү эхнэр хоёртойгоо байнга хамт байж халамжилж явсан нь хүмүүст анзаарагдсан аж. Түүнчлэн эр нөхрөө баргийн хүүхэн байж суухын аргагүй элдэв хэл аманд орооцолдох цагт түшиж байсан монгол бүсгүйн сэтгэлийн хатыг Америкийн хэвлэлүүд их л сайшааж магтсан маягтай байжээ. Монгол бүсгүйн хатан ухаан гэж...
A.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )