ОХУ-ын Ерөнхийлөгч Д м и т р и й Медведев өчигдөр Москвагийн К р е м л и йн хананы дэргэдэх Александрын цэцэрлэгт байрладаг Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Ерөнхий сайд В.Путин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов, Төрийн Думын дарга Б.Грызлов, Батлан хамгаалахын сайд А.Сердюков нар болон бусад албаны хүмүүс, ахмад дайчид оролцсон байна. Ерөнхийлөгч Д.Медведев Александрын цэцэрлэгт орших Дайчин алдрын хотуудын дурсгалын чулуун хавтанд цэцэг өргөжээ. Уг хүндэтгэлийн хавтанг Их ялалтын 65 жилийн ойн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан юм. Түүнээс гадна Д.Медведев зарлиг гаргаж, Старый Оскол, Колпино, Анапа хотуудад "Дайчин алдрын хот" гэдэг хүндэт цол олгожээ.Тэрбээр мөн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Абхаз, Өмнөд Осет болон Гүржийн төрийн тэргүүн нар болон ард түмэнд Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын мэнд хүргэв. Баярын өмнөх өдөр Ерөнхийлөгч Д.Медведев Зэвсэгт хүчнийТөв музейд "Ялалтын туг" танхимыг нээж үг хэлсэн байна.
Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчдад Москва хотын төсвөөс 130 тэрбум рубль олгохоор шийдвэрлэсэн нь урьд оныхоос15 тэрбумаар нэмэгджээ. Энэ тухай Москва хотын дарга Сергей Собянин өчигдөр мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ ахмад дайчдад тусламж үзүүлэх тусгай хөтөлбөр 2012-2016 оны хугацаанд хэрэгжих бөгөөд ингэснээр тэдэнд олгох хөнгөлөлтийн мөнгөн дүн 25 хувиар нэмэгдэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )