Нигерийн хүн амд хүнсний хурц хомсдол нүүрлэсэн учир санхүүгийн тусламж үзүү-лэхийг тус улсын эрх баригчид хүсч байна. Бараг гурван сая хүнтэй Нигерт ган гачиг болж, шавьжны нүүдэл дайрсны улмаас хүнсний хурц хомсдол үүссэн гэж тус улсны эрх баригчид мэдэгджээ.Засгийн газраа эсэргүүцсэн ажиллагаа намжаагүй байгаа Ливи, Кот-д”Ивуараасдүрвэгсэд олноор ирж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Хүнсний хомсдлыг арилгахад Нигерт 150 сая доллар шаардлагатай байна гэж BBC мэдээллээ. Сүүлийн үед Хойд Африкийн орнуудаас хүмүүс олноороо дүрвэж байна. Тухайлбал, Тунисын иргэд Италиар дамжин Франц руу, харин Ливи болон Кот-д”Ивуарын иргэд хөрш орнууд руугаа гарахыг эрмэлзэх болжээ. Сүүлийн өдрүүдэд Италийн Лампедуза арал дээр Хойд Африкийн орнуудаас 1000 гаруй хүн ирсэн байна. Тэднийг цагаачдыг хүлээн авах төвд байрлуулжээ.
Арабын орнуудад ард олныг хамарсан тэмцэл хөдөлгөөн нэгдүгээр сарын дундуур эхэлсэн. Засгийн газраа эсэргүүцэн тэмцсэн анхны орнууд нь “мэлрэг цэцэг”-ийн хувьсгал гарсан Тунис, Египет юм. Эдгээр улсын удирдагчид албан тушаалаасаа огцорсон билээ. Хожим нь Засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Сири, Ливи, Йемен, Бахрейнд өрнөсөн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )