Facebook бол хувийн мөрдөгч

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Facebook  дэлхий даяар хүчээ авч байгаа сайт. Хүн бүрийн сонирхлыг  байнга татдаг энэхүү цахим ертөнцийн тухай бид тэр бүр мэддэггүй. Анхаарал татам үзүүлэлт, тоо баримт тун олон байдаг ажээ. Тухайлбал, дэлхийн 13 хүн тутмын нэг нь Facebook-д бүртгэлтэй байдаг. Түүнийг үндэслэгч Марк Цүүкербэрг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бөгөөд 12,5 тэрбум долларын хөрөнгөтэй. Сэтгэл зүйчид FAD (Facebook Addiction Disorder) хэмээн нэрийдсэн өвчнийг танилцуулсан нь тус сайтад донтох өвчний нэг хэлбэр гэнэ. Facebook өвөрмөц дуудлагатай хүмүүсийн нэрийг хүлээж авдаггүй. Жишээлбэл, Leboe, Allien гэх нэртэй хүмүүс бүртгүүлэхэд ямар ч тайлбаргүйгээр устгагддаг. Facebook-ийн хэрэглэгчдийн 85 хувь нь коллежийн оюутнууд байдаг бөгөөд тэдний 70 хувь нь өдөр бүр уг системд нэвтэрдэг юм байна. Ойролцоогоор 30 сая хэрэглэгч өдөрт нэг удаа статусаа өөрчилдөг. Хэрэглэгч бүр дунджаар 130 найзтай байдаг. Өдөрт 333,333,333 зураг энэ сайтын бүртгэлд нэмэгддэг. Хамгийн сонирхолтой нь эрчүүдийн ч тэр, эмэгтэйчүүдийн ч  тэр 60 хувь нь Facebook-ээр хуучин найз залуу, бүсгүйгээ мөрддөг гэсэн судалгаа гарсан гэнэ.

З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top