Өчигдөр Японы Засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч Ёшито Сенгоку "Япон улсын Засгийн газар, төвийн бүс дэх Хамаокагийн цахилгаан станц дахь гурваас бусад реактороо зогсоох бодолгүй байгаа. Үндэсний эрчим хүчний бодлогод цөмийн эрчим хүч томоохон байр суурь эзэлсэн хэвээр байх болно" гэж ярьсан байна. Мөн өнгөрсөн баасан гарагт тус улсын Ерөнхий сайд Наото Кан тусгай хамгаалалтын хана барьж, аюулгуй байдлын тогтолцоог илүү сайжруулах хүртэл тэдгээр реакторын ажиллагааг түр зогсоох шаардлага тавьсан тухайгаа мэдээлсэн юм. Ийнхүү Япон улс цацрагт идэвхт бодисын хямрал нүүрлээд байгаа ч цөмийн эрчим хүчнээс татгалзах төлөвлөгөөгүй байгаа юм. Японы Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, гамшгийн дараагаас орон даяар байдаг 54 реакторынхоо аюулгүй байдлыг нягтлан шалгаж эхэлжээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )