Каддафийн арми шатахууны агуулахуудыг дэлбэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Өнгөрсөн бямба гарагт Каддафийн армийн байлдааны онгоцууд, босогчдын төвлөрч буй Мисрата хотын дээрээс бөмбөгджээ. Үүний улмаас их хэмжээний газрын тостой дөрвөн агуулах дэлбэрч гал түймэр гарсан байна. Энэ талаар НАТО-д анхааруулсан ч шөнө дунд болсон жижиг онгоцуудын дайралтад хариу хамгаалалт хийж чадаагүй аж.  Хотын шатахууны бүх нөөц байсан агуулахууд руу гал даамжирснаас гадна шаардлагатай багаж хэрэгсэл байхгүйгээс гал түймрийг зогсоож чадахгүй цаг алджээ.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top