Хунтайж Уильям анхны айлчлалаа АНУ-д хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Хунтайж Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нар ирэх долдугаар сард Калифорнид айлчилна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. АНУ-д хийх айлчлал нь тэдний хилийн чанадад залуу хосын хувиар хийх анхны айлчлал нь болох юм.

Тэд Канадад айлчилсныхаа дараа Калифорнид айлчилна. Албан ёсоор Канад улс өнөөг хүртэл Их Британийн хатан хаанд захирагддаг бөгөөд Үндэстнүүдийн хамтын нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг учраас Хойд Америкийн энэ улсад айлчлах нь өөр улсад очсонд тооцогддоггүй байна.

Калифорнид хунтайж Уильям, Кейт Миддлтон нарыг тус улсын улсын захирагч асан Арнольд Шварцнеггер хүлээн авна гэж Дэйли Телеграф сонинд мэдээлжээ. Тэдний айлчлал долдугаар сарын 8-10-нд болно. Хунтайж Уильямын хувьд энэ айлчлал АНУ-д хийх албан ёсны анхны айлчлал нь болно, түүний гэргий ч АНУ-д нэг ч удаа очиж үзээгүй ажээ.

Канадад залуу хосыг бүр 2010 оны арваннэгдүгээр сард тэднийг сүй тавихад нь урьсан ажээ. Уильям болон Кейт долдугаар сарын 1-нд Оттавад болох Канадын өдрийн баярт оролцоно.

 

Эх сурвалж:  МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top