Бээжин хотын Статистикийн газар, санхүүгийн судалгааны байгууллагуудаас гаргасан санхүүгийн судалгааны мэдээгээр тус хотын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн ажилчин, албан хаагчдын жилийн дундаж цалин 50415 юань болсон байна. Тус хотын Статистикийн газрын мэргэжилтний тайлбарласнаар энэхүү судалгаанд ажлын байр бүхий бүх иргэд хамрагджээ.
Хятад улсын энэ оны Ардын төлөөлөгчдийн их хурлаар хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх сарын цалин, орлогын хэмжээг 3000 юань, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 1580 юаниар тогтоох тухай хуулиндаа өөрчлөлт оруулах болсонтой уялдаж байгууллага, аж ахуйн нэгж бүрийн санхүүгийн тайланд шалгапт хийх, хяналтыг нэмэгдүүлэх, ажилчдын хөдөлмөрийн хөлс, нийгмийн халамжийн орлогуудыг үнэн зөв тогтоохоор Засгийн газрын тогтоол гаргаж үүрэг болгосныг тэрээр тэмдэглэв. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Хятадын бүх хүн амын 88 хувь нь хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм. Өнгөрсөн онд тус хотын ажилчдын дундаж цалин 2009 оноос дөрвөн хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )