Сумочид гар утас хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Японы сумочид гар утсаараа мессэж явуулан найраа хийдэг байсан нь өнгөрсөн хоёрдугаар сард илэрсэн.Үүнтэй холбоогдуулан Японы сумогийн сорилго тэмцээний үеэр гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Сумогийн холбооноос гаргасан. Харин энэ шийдвэр амжилттай хэрэгжиж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Найрааны хэрэгтэй холбоотойгоор 2011 оны тавдугаар сарын башёг зохион байгуулахааргүй болсон учир оронд нь энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Сорилго тэмцээнийг шударга явуулах Сумогийн холбооны санаачилгатай холбоотойгоор экс Их аварга Таканохана нэгэн мэдэгдэл хийсэн. Тэрбээр өгүүлэхдээ, “Гуравдугаар сарын нэгний аймшигт газар хөдлөлт, цунамийн уршгаар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж бөхчүүд дэвжээн дээр шударгаар өрсөлдөн, сайхан барилдааныг үзүүлээсэй гэж хүсч байна” гэжээ. Сорилго тэмцээн тавдугаар сарын наймны ням гарагт эхэлсэн.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top